2009-01-09
Орчлонгийн юм бүхнийг онцгой сайхан болгох жорыг та мэдэх үү

Ээжийн чанасан цай гэдэг дууг нэг хэсэгтээ л Монголчууд амьсгалж    байсан гэхэд болно. Мэдээж хүн бүр л ээжийнхээ чанасан цай хоолыг хамгийн амттай гэж ярьдаг, итгэдэг, тийм ч байдаг болохоор тэр биз. Анх би энэ нь зүгээр л багаасаа дассан амт болохоор нь тэгж байждээ гэж бодож байлаа. Гэтэл сүүлд нь усны шинж чанарын тухай, хүний сэтгэл хөдлөл баяр баясгалан уйтгар гунигийг ч мэдэрдэг гэдгийг уншсаныхаа дараа ээжийн чанасан цайнд ээжийн маань үр хүүхдээ гэсэн чин сэтгэл шингэсэн учраас тийм сайхан амттай байдаг байх нь ээ гэж итгэлээ. Учир нь ямар ч эх хүн үр хүүхдэдээ хоол цай хийж суухдаа уурлаж, уцаарлаж, бухимдах нь ховор байдаг байх. Тиймээс эхийн үрээ гэсэн хайрын сэтгэл, үр хүүхдэдээ хоол хүнс бэлтгэж буй сэтгэл хангалуун эхийн гар хоол ундыг амттай болгох шидтэй байдаг болов уу.

https://amarmend.blogmn.net/entry.php?w=amarmend&e_id=18895
Сэтгэгдэл:


авьяаслаг блогчин байнаа. Амжилт хүсье
Бичсэн: Melody цаг: 17:44, 2009-01-14 | Холбоос | |


Гялайлаа Angaahai! Таны хайрласан урам надад дахин дахин ухаарал сэхээрэлийг олж түүнээ хүмүүстэй хуваалцах эрч хүч болно оо.
Бичсэн: Amaraa цаг: 15:55, 2009-01-14 | Холбоос | |


Бичлэгүүд чинь таалагдлаа. Бүр машшшш их. Зөв санаатай хүн байна гэж дүгнэнэм. Амьдралын зам чинь дардан байг. Амжилт хүсье.
Бичсэн: Angaahai цаг: 15:45, 2009-01-14 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
Энэ бичлэгийг нийт 813 удаа уншсан.
© Миний блог



:-)
 
xaax