2009-02-12
Монгол оюуны үнэгүйдлийн шалтгааныг өмчлөх эрхийн онолоор тайлбарлахуй!
http://amarmend.blogspot.com/2008/07/vv.html
Орчин vеийн эдийн засгийн онолд өмчлөх эрхийн онол гэж нэг салбар байх. Гол санаа нь тухайн зvйлийг өмчлөх, ашиглах, эзэмших, захиран зарцуулах эрхийг нь эрх зvйн хvрээнд баталгаажуулсан байх.

Өмчлөх эрх нь баталгаажаагvй бол ямар ч их мөнгө хөрөнгө юу ч байлаа жинхэнэ утгаараа эдийн засгийн эргэлтэнд орж чадахгvй. Тэгэхээр vндсэндээ өмч биш гэсэн vг. Өмчлөх эрхийг нь хамгаалж чадвал нэг vг, нэг бодол ч тухайн хvний, тухайн нийгмийн өмч болж чадна гэсэн vг. Харин тэр л нэг vг, нэг санаа хөгжлийн хөдөлгөгч хvч, хурдасгуур болж чаддаг нь дэлхий нийтэд нэгэнт ил болжээ. Өнөөдөр эдийн засаг, нийгэм хэдий өндөр хөгжилд хvрэх тусмаа өөрийн баялгийг бодитой vнэлж оюун ухааныг, vгийг, санааг vнэлж эдийн засгийн эргэлтэнд оруулж чаддаг болох нь дэлхийд тэргvvлж буй эдийн засагтай орнуудын жишээнээс бэлээхэн харагдана.
Төрийн vндсэн vvргийн нэг бол яах аргагvй иргэдийнхээ эдийн засгийн эрхийг хамгаалах, эдийн засаг нийгмийнхээ эрх зvйн орчныг бvрдvvлэх.
Харин Монголын төр иргэдийнхээ өмчлөх эрхийг хамгаалах битгий хэл өөрөө зөрчиж ард иргэддээ хvний vндсэн эрхийг нь эдлvvлж чадахгvй байгаагаас эдийн засгийн сул хөгжил, монгол хvний, монгол оюуны vнэгvйдэл тахал мэт газар авч бидний нэрийн хуудас болоод байна.
Монгол хvний ханш яагаад уначихав. Яагаад гэвэл Монгол төр Монгол хvнийхээ vнэ цэнийг хамгаалж, өмчлөх эрхийг нь баталгаажуулж чадахгvй байна.

Монголын төр өнөөдөр өмчлөх эрхийн хамгийн эртний бvдvvлэг хэлбэрvvдийг дөнгөн данган хамгаалж ядаж буй. Тэдгээр дээр нь өнөөдрийн Монголын эдийн засаг, улс төр, нийгмийн бvх анхаарал, ачаалал төвлөрч байна. Тэдгээр зvйлс vнэтэй, тэдгээр өмчийг эзэмшигчид, бvтээгчид толгой дээгvvр, халаас тvнтгэр, царай тэнэгэр.

Монголд юу vнэтэй вэ? Машин унаа, мал мах, гурил будаа, алт зэс. Яагаад гэвэл эдгээрийн хулгайлахад хэцvv. Өмчлөх эрхийг нь хамгаалахад амархан. Аливаа зvйлийн vнэ цэнэ нь тухайн зvйлийг өмчлөх эрхийг хэрхэн хамгаалж чадсанаас хамаарна. Хэрвээ тухайн зvйлийн өмчлөх эрх ямар ч баталгаагvй бол тэр өмч жинхэнэ утгаараа эдийн засгийн эргэлтэнд орохгvй. Хэн ч хэзээ ч дээрэмдээд буюу хулгайлаад аваад явчих юманд хөрөнгө оруулалт хийдэг, хvч хөдөлмөр, ухаанаа зардаг тэнэг хаа ч байхгvй.

Зарим хvмvvс хэлдэг сайхан бvсгvй, сайн бөх илvv сайхан амьдарч болоод байхад оюуны хөдөлмөр эрхлэгчид гандсан хvрэмтэйгээ, багахан тэтгэвэртэйгээ насан зvгийг олж байна гэж.
Хариулт нь их энгийн сайхан бvсгvй, сайн бөх хоёрт өөрийн vнэт чанараа хамгаалахад хялбар бөгөөд боломжтой байгаа учраас тэд нар vнэтэй байна, сайхан амьдарч болж байна. Харин оюуны хөдөлмөр эрхэлдэг хvнд энэ нь төвөгтэй байдаг. Хэрвээ нэг санаа олж гэмээ нь тvvнийгээ хэлэх тэр мөчид л тvvнийг нь сонссон хэн нэгэнд хулгайлах, дээрэмдэх бvрэн боломж гараад ирж байгаа юм. Яагаад гэвэл манайд тvvнийг хамгаалах тогтолцоо одоохондоо байхгvй л байна. Байгаа нь vvргээ гvйцэтгэж чадахгvй байна.
Уг нь цагаан суваргыг эгшиглvvлсэн газар бvрт Жанцанноровын оюуны өмч яваад байдаг. Харин нөхөр Жанцанноров тэнд нийтийн орон сууцандаа эхнэр хvvхдийн хамт даруухан амьдарч, хотын замд хямдхан япон машинтайгаа бөглөрч зогсоо. Энэ зуур тvvний сонсож буй радиогоор хэн нэгэн тvvний зохиосон Хайрлан дуулмаар байна гэдэг дууг хайртай хvндээ зориулж, хэн нэгэн зах дээр хуурцаганд хувилан зарж, бас хэн нэгэн vдэшлэгт дуулж, хэн нэгэн хоолны газартаа цагаан суваргын эгшигээр vйлчлvvлэгчиддээ хоолоо хачирлан зарж, эдгээр бvх хvмvvс халаасандаа мөнгө хийж байхад нөхөр Жанцанноровын халаасанд таван хормын дараа унаандаа хоол авч өгөх мөнгө байгаа эсэх нь эргэлзээтэй.

Ийм байхад хvмvvс оюунаа ажиллуулж яах юм бэ? Харин оюунаа ажиллуулахгvй юм бол бид хvний нэг санааг, нэг vгийг, оюун ухааныг тэрбум тэрбум доллараар vнэлдэг болсон дэлхийтэй яаж өрсөлдөх юм бэ? Ёстой л нэг горьдсоны гарз, голионы баас болно биз.

Өнөөдөр дэлхийд vнэлж байгаагаас шал эсрэг зvйлийг бид, манай нийгэм, төр vнэлээд байгаа учраас бид хойшоо ухраад байгаа хэрэг. Тухайн нийгэм юуг vнэлнэ. Юуг хамгаална. Тvvнд нийгмийн оюуны нөөц дайчлагдана. Хvvхдvvд нь тийм болохыг хvснэ. Залуучууд нь тэр л салбарт хvчээ vзнэ. Vvнд нийгмийн сэтгэл зvйгээр тоглох дархан эрхийг ямарч хязгаарлалтгvй эдэлж буй өнөөгийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслvvд бас буруутай. Өнөөдөр Монголд хэн алдартай вэ? Бөхчvvд, дуучид, алтны уурхайн эзэн, дарга нар, авилгалчид.

Та нар алдарт зохион бvтээгч, саятан тэр гуай гэж сонссон уу?
Томас Эдисон уу, өө тэр чинь Америк хvн, тэгээд л Америкчууд хvчирхэг байгаа юм.
Йоширо Накамацу юу тэр чинь Япон хvн, тэгээд л Япончууд бидэнд гvйцэгдэхгvй байгаа юм. Би Монгол хvн асуугаад байна шvv хvмvvс ээ. Хэхэ.

Өнөөдөр Монгол даяар оюуны өмчийн ил цагаан, хvлээн зөвшөөрөгдсөн хулгай дээрэм, хvчин хаа сайгvй. Тиймээс Монголын оюуны салбар vнэ хvндгvй оролцогчид цөөтэй. Ашиг багатай, нэр хvнд муутай.
Гэтэл оюуны салбартай өрсөлдөхvйц өөр бvтээмж өндөртэй салбар дэлхийд харин хаа ч байхгvй, байх ч боломжгvй нь туйлын vнэн шахуу.
Тэгэхээр Монголчууд бид, төр, нийгэм, хувь хvн цөмөөрөө оюуны өмчийн өмчлөх эрхийг хvндэтгэж, хамгаалах, бvртгэх тогтолцоогоо сайжруулж авахгvй бол бvгдээрээ Лениний заасан зам дээр нэг хэсэгтээ ухраад л байж дээ. Харин энэ асуудлаа цэгцлээд авбал дэлхийн зургаан тэрбум толгойноос биднийх юугаараа дутуу гэж, илvv л байж магадгvй. Хойноос нь нэхэж яваа хэдий ч хол саахалтын зайтай тvрvvлэхийг хэн байг гэхэв. Vнэтэй Монгол оюун, vнэтэй Монгол толгой, vнэтэй Монгол хvн маш олон болтугай!

П.Амармэнд
http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=89040
Сэтгэгдэл:


rolling on the floor
Бичсэн: Зочин цаг: 16:59, 2009-05-03 | Холбоос | |


энийг хэн нэгэнд заахаас илүүтэйгээр өмчлөх эрхийн сэтгэлгээтэй хүмүүст саад бололгүй, магадгүй тэднийг ойлгоод дэмжээд явбал болох байх аа
Бичсэн: galbaatar цаг: 20:07, 2009-02-13 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
Энэ бичлэгийг нийт 892 удаа уншсан.
© Миний блог



:-)
 
xaax