2009-01-14
Чөтгөр тоохгүй толгой буюу толгой хагарахын сайн тал ...

Хүн байхын ухааныг хүн хүнээсээ өвлөнө

Би юм бүхнийг уучлах дуртай, орчлонгийн юм бүхнээс гэрэл гэгээ, хэрэгтэйг нь олж харж ууч сэтгэлээр хандах нь хүнд өөрт нь төдийгүй хүн төрөлхтөнд хэрэгтэй байдаг юм шиг. Би нарт нэг сонирхолтой түүх хүүрнэе!

Багадаа бид сүүн тасагийн шүүж байгаа аарцаар байлдаж тоглодог байлаа. Африкт тэр үед хүүхдүүд өлсөж үхэж байлаа шүү дээ. Аав, ээж, эх орондоо баярлахын хажуугаар бас ичмээр, гэмшмээр ч юм даа. Нэг удаагийн дайны үеээр хажуу айлынхаа өөрөөсөө ганц нэг насаар ахмад нэг хүүгийн нүүрийг нь нэг сайн аарцдаж аваад ялсан баатрын дүртэй амьтан гэрийн зүг алхаж явтал ар дагзан дундуур ян татаад явчих нь тэр эргээд харвал миний мөрөн дээгүүр жижигхэн төмөр гадас газарлуу бөмбөрч мөнөөх “Түгжил” харин гараа занган занаж аваад гэрийн зүг чавхдах нь тэр. Би ч юу дутах билээ хариу нэг занаж аваад гадасыг нь зөрүүлж нисгэж чадаагүйдээ жаахан харамссан авч эхний ээлжинд шилэн хүзүүгээр халуу оргиод юу болж байгаа нягтлан үзэхээр шилээ илээд үзвэл харин гаранд маань цус нялагдаад ирэхэд юун ялгуусан баатар нус нулимсандаа хутгалдаж аваад эмээгээ зорьдог юм байгаа биздээ. Гэтэл харин эмээ минь хагарсан толгойны минь цусыг тогтоож өгөөд бас сэтгэлд минь байгаа хорсол гомдолыг ч тогтоохоо мартсангүй. Миний хүү ч азтай юм аа. Хүнийг үхэхээр нь чөтгөр толгойгоор нь ховоо хийж муу муухай юмс зөөдөг юм гэсэн, толгой нь хагарч байсан хүний толгойг бол тоодоггүй юм гэсэн. Миний хүүгийн толгойг одоо тоохгүй болсон.” Гэх нь тэр. Өшөө авах тухай муухай бодол маань ор мөргүй арилж харин ч толгойг маань чөтгөрүүдээс чөлөөлж өгсөн мөнөөх “Түгжил” –д баярлалаа гэж хэлмээр санагдаж байж билээ. Үүнээс хойш би надад муу юм хийсэн хүмүүсийг ч гэсэн уучилж, надад тохиолдсон муу юмнаас ч гэсэн сайн сайхныг олж харж байх хэрэгтэй гэдгийг балчир ухаандаа шингээсэн болов уу? Ямар ч л байсан дахиж хэн нэгнээс өшөө авах талаар ер бодохоо больсон юмдаг. Харин хэн нэгэн надад муу юм хийвэл за байз чөтгөрийн ховоог хэрэггүй болгодог шиг эндээс чинь ... гэж боддог болсон хэрэг. Яахав хөөрхий минь шар нь хөдлөө л биз ,гарт нь ойрхон гадас таараа л биз, араас нь аваад шидээ л биз, анзааргагүй толгойг оноо л биз. Уучлах сайхаан. Толгой хагарах хүртэл сайн талтай байдаг байна шүү. Ёстой л нөгөө сорви эр хүнийг чимдэг юм аа. Манай нутагт дээр үед сорви Санжаа гэж байлаа гэдэг шиг. Хэхэ.

Сэтгэгдэл:


hehehe Bolor shoolood bgaamuu blushing
Бичсэн: Amaraa цаг: 14:41, 2009-01-23 | Холбоос | |


he he rolling on the floor
Бичсэн: Boloroo цаг: 14:15, 2009-01-23 | Холбоос | |


Almas, Melody, Angaahai nartaa gyalailaa!
Бичсэн: Amaraa цаг: 09:15, 2009-01-15 | Холбоос | |


гайхалтай...
Бичсэн: Melody цаг: 17:31, 2009-01-14 | Холбоос | |


big hug Тийм шүү. Үнэхээр сайхан бичжээ.
Бичсэн: Алмас цаг: 11:34, 2009-01-14 | Холбоос | |


Aaay!hoorhon ym bichsen bnshd,
Бичсэн: Зочин цаг: 11:21, 2009-01-14 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
Энэ бичлэгийг нийт 608 удаа уншсан.
© Миний блог



:-)
 
xaax