2009-02-05
Comedy&Tragedy буюу инээх хийгээд эмгэнэхийн хооронд

Халх Монгол, Халимагийн Монгол хоёрын хооронд нэг ийм яриа болжээ. Гэхдээ орос хэлээр

Халх Монгол нь хэлж байна гэнэ. Та нарт “Биднээс ялгарах зүйл алга” гэж. Харин  Халимаг Монгол нь хэлж “Сайн ажиглавал бид та нараас ялгаатай. Яагаад вэ гэхээр та нарыг хүлээсээр байгаад бидний нүд жартгар дээрээ улам жартгар болсон. Очихгүй бол бүр ч онигор болно”. Энэ тухай нь харин нэг Монгол сэтгүүлч бичихдээ Халимагийн ерөнхийлөгч ингэж хошигнолоо гэж бичжээ. Бодвол энэ тохиол түүнд тийм инээдтэй санагдсан бололтой юм. Монгол үндэстний хувьд бол энэ нь инээдэм биш эмгэнэл болсон үзэгдэл гэдгийг эрх биш ухаарах тэнхэл дутаж.

Бид ингэж бичиж байна, ингэж бодож байна, ингэж ярьж байна. Монголын нийгэм инээх болоод эмгэнэх зүйлс нь солигдсоор их удаж байгаа билээ. Бид инээхгүй юманд ихэд баясан инээдэг болоод байгаа билээ. Бид дөрвөд Монголынхоо аялагыг шоолоод инээнэ, би Халимаг, буриад Монголынхоо аялагыг шоолоод инээнэ, магадгүй тэд маань одоо биднийг шоолохвий гэсэндээ л оросоор яриад байгаа байх. Өөр хэл мэдэхгүй тулдаа л хэдэн дөрвөд, баядууд, буриадууд маань шоолуулаад л Монголоороо яриад байгаа байх. Бидэнд бие биенээ шоолж суух зав хийгээд тийм сэтгэлзүй, сэтгэхүй байгаа нь харамсалтай. Үнэндээ бол энэ чинь бидний эмгэнэл. Дэлхийгээр нэг тарсан Монгол угсаатнууд маань их Монголын голомтыг сахин үлдсэн бидэндээ ямар их итгэл найдвар хүлээлэгдэгийг бид мэдрээгүй, мэдээгүй бүр тэднийхээ үнэн сэтгэлийн үгийг хошигнол гэж хүлээж авч байгаа нь үнэхээр эмгэнэлтэй хэрэг. Энд хошигнол гэж ойлгоод инээж тэнэгтэх ямар ч шаардлага алга. Оросууд, хятадуудад адлагдаж эх хэл соёлоо мартаж, үндэстний, соёлын, улс төрийн асар их дарамтанд амьдардаг тэд маань цаг ямагт биднийг хүчирхэг болоосой хэзээ нэгэн цагт ирээд биднийгээ өмгөөлөөсэй, хамгаалаасай гэж хүсэж хүлээж итгэж явдаг нь хошигнол биш бодит үнэн юм. Бид тэднийхээ итгэлийг хөсөрдүүлэхгүйн тулд хүчирхэг болох ёстой бид эвтэй ухаантай байх ёстой. Тэд маань бүр онигор болохоос нь өмнө бид очиж амжих ёстой. Магадгүй хөх толбо нь Монгол жартгар нүд нь алга болохоос нь өмнө бид очих ёстой. Бид тэднийгээ шоолох биш өөрсдийгөө шоолох ёстой.

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа. Melody,
Оросуудад хэт үндэсний үзэлтэй болж харагдахаас эмээдэг байх, эсвэл Монгол зангаар манай хэдийг бодвол өөрийгөө илүү гэж боддог байх, хэхэ
Харин тиймээ, соёл, хэл гээд л хэцүүдээ хэцүү ер нь, би лав Монголд ганц нэг халимаг оюутантай таарахад хоорондоо оросоор яриад байхаар нь уур хүрээд байдийн, бас өрөвдөх шиг.
Бичсэн: Amaraa цаг: 15:02, 2009-02-12 | Холбоос | |


Саяхан Халимаг Монголын соёлын арга хэмжээний үеэр тоглолт үзсэн, сайхан санагдсан хэдий ч Халимагуудыг их өрөвдсөнь тэдний соёл яг д нэг Орос, Монгол, Доны казакуудын соёлыг холиод нэг юм боогоод тавьчихсан юм шиг санагдаад байлаа. Манайхан ядаж урлаг соёлоороо нягт ажилламаар аа. Гэхдээ Илюмжинов өөрөө манай урилгаар албан ёсны айлчлал хийх тун дургүй гэж сонссон.
Бичсэн: Melody цаг: 14:55, 2009-02-12 | Холбоос | |


Boloroo nziigaa oilgoj demjij bdagt tani bayarladag shuu batting eyelashes
Galbaatar bi bas yag tegj unshij bsiin yun hyatadad ochchihood halimagiin tuhai yariad bdag yum bol Bor taliin halimaguud yum boluu gej halit bodoj bsiin,
xvv Setgegdel uldeesend heleh gesen sanaag maani demjij bgaad bayarlalaa.
Honzo heleed yuhev, zarim humuus zov ichij surah heregtei bolood bna, hehe
Bugded ni setgegdel uldeej uzel bodloo huvaaltssand bayarlalaa big hug
Бичсэн: Amaraa цаг: 09:04, 2009-02-06 | Холбоос | |


Орос, Монгол, Хятад гурвын онигоонууд ч гэсэн трагеди.
Бичсэн: honzo цаг: 02:33, 2009-02-06 | Холбоос | |


Үнэхээр харамсалтай, ямартай ч залуус бид ингэж ярьж бичиж мэдэж байх учиртай. Чамайг үнэхээр хүндэлдэг болж байна шүү big hug
Бичсэн: xvv цаг: 23:02, 2009-02-05 | Холбоос | |



Халимаг улсыг нэг ТВ-д БНХАУ гээд л тууж байна лээ, Бүгд Найрамдах Халимаг Ард Улс гэж байгаам байлгүй, гэхдээ энэ нь ХЯТАД улсын товчлол ш дээ. тэхээр тэр тв Халимаг улсын төлөөлөгчдийг хэр хүндэтгэж байгаа хэрэг байх
http://galbaatar.blogmn.net/19887/
Бичсэн: galbaatar цаг: 16:13, 2009-02-05 | Холбоос | |


harin tiim shoo. magadgui teriig sonsood olon hun zugeer ineegeed l ongorson bhda confused
Бичсэн: Boloroo (зочин) цаг: 13:52, 2009-02-05 | Холбоос | |


news deer garsan eh medee ni
Бичсэн: Amaraa цаг: 12:52, 2009-02-05 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
Энэ бичлэгийг нийт 912 удаа уншсан.
© Миний блог



:-)
 
xaax