Бусдын төлөөх амьдрал бол хамгийн үнэ цэнэтэй амьдрал!
Монгол оюуны үнэгүйдлийн шалтгааныг өмчлөх эрхийн онолоор тайлбарлахуй!
Орчин vеийн эдийн засгийн онолд өмчлөх эрхийн онол гэж нэг салбар байх. Гол санаа нь тухайн зvйлийг өмчлөх, ашиглах, эзэмших, захиран зарцуулах эрхийг нь эрх зvйн хvрээнд баталгаажуулсан байх.
Өмчлөх эрх нь баталгаажаагvй бол ямар ч их мөнгө хөрөнгө юу ч байлаа жинхэнэ утгаараа эдийн засгийн эргэлтэнд орж чадахгvй. Тэгэхээр vндсэндээ өмч биш гэсэн vг. Өмчлөх эрхийг нь хамгаалж чадвал нэг vг, нэг бодол ч тухайн хvний, тухайн нийгмийн өмч болж чадна гэсэн vг. Харин тэр л нэг vг, нэг санаа хөгжлийн хөдөлгөгч хvч, хурдасгуур болж чаддаг нь дэлхий нийтэд нэгэнт ил болжээ. Өнөөдөр эдийн засаг, нийгэм хэдий өндөр хөгжилд хvрэх тусмаа өөрийн баялгийг бодитой vнэлж оюун ухааныг, vгийг, санааг vнэлж эдийн засгийн эргэлтэнд оруулж чаддаг болох нь дэлхийд тэргvvлж буй эдийн засагтай орнуудын жишээнээс бэлээхэн харагдана.
Төрийн vндсэн vvргийн нэг бол яах аргагvй иргэдийнхээ эдийн засгийн эрхийг хамгаалах, эдийн засаг нийгмийнхээ эрх зvйн орчныг бvрдvvлэх...
Халх Монгол, Халимагийн Монгол хоёрын хооронд нэг ийм яриа болжээ. Гэхдээ орос хэлээр
Халх Монгол нь хэлж байна гэнэ. Та нарт “Биднээс ялгарах зүйл алга” гэж. Харин  Халимаг Монгол нь хэлж “Сайн ажиглавал бид та нараас ялгаатай. Яагаад вэ гэхээр та нарыг хүлээсээр байгаад бидний нүд жартгар дээрээ улам жартгар болсон. Очихгүй бол бүр ч онигор болно”. Энэ тухай нь харин нэг Монгол сэтгүүлч бичихдээ Халимагийн ерөнхийлөгч ингэж хошигнолоо гэж бичжээ. Бодвол энэ тохиол түүнд тийм инээдтэй санагдсан бололтой юм. Монгол үндэстний хувьд бол энэ нь инээдэм биш эмгэнэл болсон үзэгдэл гэдгийг эрх биш ухаарах тэнхэл дутаж.
Бид ингэж бичиж байна, ингэж бодож байна, ингэж ярьж байна. Монголын нийгэм инээх болоод эмгэнэх зүйлс нь солигдсоор их удаж байгаа билээ. Бид инээхгүй юманд ихэд баясан инээдэг болоод байгаа билээ. Бид дөрвөд Монголынхоо аялагыг шоолоод инээнэ, би Халимаг, буриад Монголын...
Жавартай өдрийн монолог
Жавартай цэнгэг агаартай сэнгэнэсэн хүйтэн хийгээд, харанхуйлсан нүдгүй босоо шороон шуурга, хувингаар цутгах мэт дуутай шуутай азарган бороо намайг байгаль хийгээд хувь заяа, бэрхшээл зовлон, өстөн дайснаа сөрж амьдарсан, өөртөө эзэн болж тэнгэрийн доор эрх чөлөөтэй омголон явж ирсэн Монгол хүн гэдгийг минь сануулж цог хийморийг минь сэргээх шиг болдог. Өсөж төрсөн нутаг минь надад зөөлөн хатуугийн туйлыг үзүүлж ертөнцийн үнэнийг арьс мах, оюун бодолд минь шингээнэм. Халууцах хийгээд даарахын хооронд, хасах нэмэхийн ялгал зуун нэгж байлаа ч Монгол хүн энэ л нутагтаа төрж, энэ л нутагтаа өсөж, энэ л нутагтаа үхдэг. Өнөөдрийн жавар, өнгөрсөн зуны нар, ирэх хаврын хавсарга, өмнөх намрын шуурга энэ бүхэн нийлээд сайхан эх орны минь дөрвөн улирлын өнгө. Тэнгэрийн доор газрын дээр, тэлж хатгасан туг мэд дарцаглаж амьдрах тавилантай Монгол хүнд заяасан эх сайхан нутгийн минь түмэн ааш, өнгө зураг, цэцэг ногоо, тариа будаа, тал хангай, говь хээр нь Монгол хүний эд эс бүхэнд нь шингэж төрсөн байд...
Чөтгөр тоохгүй толгой буюу толгой хагарахын сайн тал ...
Хүн байхын ухааныг хүн хүнээсээ өвлөнө
Би юм бүхнийг уучлах дуртай, орчлонгийн юм бүхнээс гэрэл гэгээ, хэрэгтэйг нь олж харж ууч сэтгэлээр хандах нь хүнд өөрт нь төдийгүй хүн төрөлхтөнд хэрэгтэй байдаг юм шиг. Би нарт нэг сонирхолтой түүх хүүрнэе!
Багадаа бид сүүн тасагийн шүүж байгаа аарцаар байлдаж тоглодог байлаа. Африкт тэр үед хүүхдүүд өлсөж үхэж байлаа шүү дээ. Аав, ээж, эх орондоо баярлахын хажуугаар бас ичмээр, гэмшмээр ч юм даа. Нэг удаагийн дайны үеээр хажуу айлынхаа өөрөөсөө ганц нэг насаар ахмад нэг хүүгийн нүүрийг нь нэг сайн аарцдаж аваад ялсан баатрын дүртэй амьтан гэрийн зүг алхаж явтал ар дагзан дундуур ян татаад явчих нь тэр эргээд харвал миний мөрөн дээгүүр жижигхэн төмөр гадас газарлуу бөмбөрч мөнөөх “Түгжил” харин гараа занган занаж аваад гэрийн зүг чавхдах нь тэр. Би ч юу дутах билээ хариу нэг занаж аваад гадасыг нь зөрүүлж нисгэж чадаагүйдээ жаахан харамссан авч эхний ээлжинд шилэн хүзүүгээр халуу орги...
Орчлонгийн юм бүхнийг онцгой сайхан болгох жорыг та мэдэх үү
Ээжийн чанасан цай гэдэг дууг нэг хэсэгтээ л Монголчууд амьсгалж    байсан гэхэд болно. Мэдээж хүн бүр л ээжийнхээ чанасан цай хоолыг хамгийн амттай гэж ярьдаг, итгэдэг, тийм ч байдаг болохоор тэр биз. Анх би энэ нь зүгээр л багаасаа дассан амт болохоор нь тэгж байждээ гэж бодож байлаа. Гэтэл сүүлд нь усны шинж чанарын тухай, хүний сэтгэл хөдлөл баяр баясгалан уйтгар гунигийг ч мэдэрдэг гэдгийг уншсаныхаа дараа ээжийн чанасан цайнд ээжийн маань үр хүүхдээ гэсэн чин сэтгэл шингэсэн учраас тийм сайхан амттай байдаг байх нь ээ гэж итгэлээ. Учир нь ямар ч эх хүн үр хүүхдэдээ хоол цай хийж суухдаа уурлаж, уцаарлаж, бухимдах нь ховор байдаг байх. Тиймээс эхийн үрээ гэсэн хайрын сэтгэл, үр хүүхдэдээ хоол хүнс бэлтгэж буй сэтгэл хангалуун эхийн гар хоол ундыг амттай болгох шидтэй байдаг болов уу.
Орчлонд ганцхан амт
Хаантан жаран насан дээрээ бие чилээрхэж албат иргэд, сайд түшмэдүүд чадлын хэрээр түүнийг ая тухтай байлгахын төлөө дор бүрнээ хичээцгээж улс даяар хөл болж байлаа. Гэвч орчлонгийн жамыг яалтай билээ, хаантаны бие өдрөөс өдөрт улам бүр муудсаар насан хутгийг олж магадгүй болоход өтөл хаантан ээжийнхээ чанаж өгч байсан шиг тийм цайг ганцхан аягыг уувал орчлонгоос сэтгэл амар буцаж чадахаа хаан хөвгүүд болон сайд түшмэдүүддээ хэлжээ. Ингээд хаантанд түүний ээжийн чанаж өгч байсан шиг цай чанаж өгөх үүргийг ордны хөгшин тогоочид даатгав. Ордны тогооч хаантаны ээжийг говь нутгийн хүн байсныг мэдэхийн учир тэр нутгийн хүмүүсийн цай чанах олон арга жорыг харьцуулан судалсаар мөн хааны нагац нарын үр сад эдүгээ ч амтархан уусаар байгаа тэрхүү цай чанах жор болоод аргыг мэдэж аваад хаантанд гараа гарган цай чанаж өгчээ. Нэг их нууц нандин юм байсангүй түүний хар багаасаа ууж өссөн, одоо ч эмгэнийх нь чанадаг тэр цай, тэр л арга байлаа. Өвгөн хаантан энэхүү цайг амтархан уусан хэдий ч ээжийнх нь ...
Миний анхны шинэ жилийн бэлэг
Миний анхны шинэ жилийн бэлэг гөеөдөө зориулсан миний сурлагын, хичээл зүтгэлийн шагнал байсан юм. Юу гэвэл хамгийн анх сургуульд ороод нэг дүгээр ангидаа шинэ жилээр бэлэг авч байлаа. Тэрнээс өмнө бол би чинь хөгшин хүний дэргэд гэрийн хүмүүжил олсон хүн, европ зүгийн шинэ жилийн бэлгийг авах ч  бүү хэл, мэддэг ч үгүй байж л дээ. Харин гөеөгөөсөө бол өдөр бүр чихэрээр, магтаалаар бэлэг авна.
Тэр шинэ жилийн ууттай бэлэгнээс одоо санаанд үлдсэн юм гэвэл Хургачин гэдэг дотоодод үйлдвэрлэсэн нэг хар өнгөтэй жигнэмэг байна. /ямар гурилаар хийхээр тийм хав хар байсан юм бүү мэд/ Яагаад гэвэл бусдыг нь би өөрөө тухайн үедээ идчихсэн юм. Харин Хургачинг бол гөеө болон дүү нартаа өгнө гээд цаашаа хийж байлаа. Хэцүү цагийн багаахан төсөвтэй сургуулийн маань бэлгэнд ер нь тэр жигнэмэгээс том юм юу ч байгаагүй юм. Түүнээс бусад нь бол ганц нэг чихэр, нэг алим л байсан болов уу. Амьхандаа онц сурсан мундаг амьтан гөеөдөө л өвлийн өвгөний бэлгээс хувь хүртээхээр шийдээд...
Аавын минь ээжий, ачтан буурал гөеө минь, ачын хайрыг үзнэ ээ гээд ...
Монгол нэг тийм өвөрмөц заншил байдаг. Эмээ, өвөөгийн хүүхэд гэж. Эмээ өвөө нар ач нарыхнаа аль нэгийг битүүхэн, зарим нь шуудхан өмчилж, өмгөөлж өсгөх нь Монгол гэр бүлд байдаг нэн түгээмэл, өвөрмөц, бас сайхан заншил. Миний бие тийм л хүмүүсийн нэг. Эмээгийн хүүхэд, үгүй ээ ер нь бол гөеөгийн хүүхэд. Манай нутагт харин эмээ гэдгийг гөеө гэж дууддаг юм. Нутгийн аялага гэх юм болов уу. Миний анзаарсанаар бол ямар ч байсан хуучин Дарьгангын хошуу байсан тэр нутгаар лав тэгж дуудаад байх шиг байдаг юм.
Миний гөеө бол миний аавын ээж болох хүн. Намайг ухаан орохын л өнөөгийнх шигээ бөгтөр хөгшин байсан. Эртний ганц нэг зураг хөргийг нь үзвэл залуу зандан цагтаа харин ч их өндөр сайхан бүсгүй байсан болтой.
Үг. П. Сандуйжав   Ая. Н. Чулуунхүү
Настан буурал эмээ
Ээжийн минь ээжий
Эмгэн буурал ээжий минь
&nbsp...