2008-12-31
Аавын минь ээжий, ачтан буурал гөеө минь, ачын хайрыг үзнэ ээ гээд ...

Монгол нэг тийм өвөрмөц заншил байдаг. Эмээ, өвөөгийн хүүхэд гэж. Эмээ өвөө нар ач нарыхнаа аль нэгийг битүүхэн, зарим нь шуудхан өмчилж, өмгөөлж өсгөх нь Монгол гэр бүлд байдаг нэн түгээмэл, өвөрмөц, бас сайхан заншил. Миний бие тийм л хүмүүсийн нэг. Эмээгийн хүүхэд, үгүй ээ ер нь бол гөеөгийн хүүхэд. Манай нутагт харин эмээ гэдгийг гөеө гэж дууддаг юм. Нутгийн аялага гэх юм болов уу. Миний анзаарсанаар бол ямар ч байсан хуучин Дарьгангын хошуу байсан тэр нутгаар лав тэгж дуудаад байх шиг байдаг юм.

Миний гөеө бол миний аавын ээж болох хүн. Намайг ухаан орохын л өнөөгийнх шигээ бөгтөр хөгшин байсан. Эртний ганц нэг зураг хөргийг нь үзвэл залуу зандан цагтаа харин ч их өндөр сайхан бүсгүй байсан болтой.


Үг. П. Сандуйжав   Ая. Н. Чулуунхүү

Настан буурал эмээ

 Ээжийн минь ээжий

 Эмгэн буурал ээжий минь

 Үрийн минь үр дээ гэж

 Үлтэрч хэлтэрч явна уу даа

 
Нар болсон хайраараа

 Намайгаа гийгүүлсэн

 Наслан жаргахын буянтай

 Настан буурал эмээ минь


 Аавын минь ээжий

 Ачтан буурал эмээ минь

 Ачийн хайрыг үзнэ гэж

 Алдарч элтэрч явна уу даа


 Нар болсон хайраараа

 Намайгаа гийгүүлсэн

 Наслан жаргахын буянтай

 Настан буурал эмээ минь

 
Дэгдээхэйгээ дагуулсан

 Дэнжийн цэнхэр тогоруу шиг

 Дэндүү хайраар хайрлан

 Дэгэж дэрвүүлж өсгөхдөө

 
Нар болсон хайраараа

 Намайгаа гийгүүлсэн

 Наслан жаргахын буянтай

 Настан буурал эмээ минь

 


Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ бичлэгийг нийт 912 удаа уншсан.
© Миний блог
idiomatic-dormant