Монгол оюуны үнэгүйдлийн шалтгааныг өмчлөх эрхийн онолоор тайлбарлахуй!

бичсэн: Amaraa , 2009-2-12,12:28
http://amarmend.blogspot.com/2008/07/vv.html
Орчин vеийн эдийн засгийн онолд өмчлөх эрхийн онол гэж нэг салбар байх. Гол санаа нь тухайн зvйлийг өмчлөх, ашиглах, эзэмших, захиран зарцуулах эрхийг нь эрх зvйн хvрээнд баталгаажуулсан байх.

Өмчлөх эрх нь баталгаажаагvй бол ямар ч их мөнгө хөрөнгө юу ч байлаа жинхэнэ утгаараа эдийн засгийн эргэлтэнд орж чадахгvй. Тэгэхээр vндсэндээ өмч биш гэсэн vг. Өмчлөх эрхийг нь хамгаалж чадвал нэг vг, нэг бодол ч тухайн хvний, тухайн нийгмийн өмч болж чадна гэсэн vг. Харин тэр л нэг vг, нэг санаа хөгжлийн хөдөлгөгч хvч, хурдасгуур болж чаддаг нь дэлхий ни...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Comedy&Tragedy буюу инээх хийгээд эмгэнэхийн хооронд

бичсэн: Amaraa , 2009-2-5,12:47

Халх Монгол, Халимагийн Монгол хоёрын хооронд нэг ийм яриа болжээ. Гэхдээ орос хэлээр

Халх Монгол нь хэлж байна гэнэ. Та нарт “Биднээс ялгарах зүйл алга” гэж. Харин  Халимаг Монгол нь хэлж “Сайн ажиглавал бид та нараас ялгаатай. Яагаад вэ гэхээр та нарыг хүлээсээр байгаад бидний нүд жартгар дээрээ улам жартгар болсон. Очихгүй бол бүр ч онигор болно”. Энэ тухай нь харин нэг Монгол сэтгүүлч бичихдээ Халимагийн ерөнхийлөгч ингэж хошигнолоо гэж бичжээ. Бодвол энэ тохиол түүнд тийм инээдтэй санагдсан бололтой юм. Монгол үндэстний хувьд бол энэ нь инээдэм биш эмгэнэл болсон үзэгдэл гэдгийг эрх биш...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Жавартай өдрийн монолог

бичсэн: Amaraa , 2009-1-22,04:10

Жавартай цэнгэг агаартай сэнгэнэсэн хүйтэн хийгээд, харанхуйлсан нүдгүй босоо шороон шуурга, хувингаар цутгах мэт дуутай шуутай азарган бороо намайг байгаль хийгээд хувь заяа, бэрхшээл зовлон, өстөн дайснаа сөрж амьдарсан, өөртөө эзэн болж тэнгэрийн доор эрх чөлөөтэй омголон явж ирсэн Монгол хүн гэдгийг минь сануулж цог хийморийг минь сэргээх шиг болдог. Өсөж төрсөн нутаг минь надад зөөлөн хатуугийн туйлыг үзүүлж ертөнцийн үнэнийг арьс мах, оюун бодолд минь шингээнэм. Халууцах хийгээд даарахын хооронд, хасах нэмэхийн ялгал зуун нэгж байлаа ч Монгол хүн энэ л нутагтаа төрж, энэ л нутагтаа өсөж,...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Чөтгөр тоохгүй толгой буюу толгой хагарахын сайн тал ...

бичсэн: Amaraa , 2009-1-14,10:33

Хүн байхын ухааныг хүн хүнээсээ өвлөнө

Би юм бүхнийг уучлах дуртай, орчлонгийн юм бүхнээс гэрэл гэгээ, хэрэгтэйг нь олж харж ууч сэтгэлээр хандах нь хүнд өөрт нь төдийгүй хүн төрөлхтөнд хэрэгтэй байдаг юм шиг. Би нарт нэг сонирхолтой түүх хүүрнэе!

Багадаа бид сүүн тасагийн шүүж байгаа аарцаар байлдаж тоглодог байлаа. Африкт тэр үед хүүхдүүд өлсөж үхэж байлаа шүү дээ. Аав, ээж, эх орондоо баярлахын хажуугаар бас ичмээр, гэмшмээр ч юм даа. Нэг удаагийн дайны үеээр хажуу айлынхаа өөрөөсөө ганц нэг насаар ахмад нэг хүүгийн нүүрийг нь нэг сайн аарцдаж аваад ялсан баатрын дүртэй амьтан гэрийн зүг...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Орчлонгийн юм бүхнийг онцгой сайхан болгох жорыг та мэдэх үү

бичсэн: Amaraa , 2009-1-9,09:39

Ээжийн чанасан цай гэдэг дууг нэг хэсэгтээ л Монголчууд амьсгалж    байсан гэхэд болно. Мэдээж хүн бүр л ээжийнхээ чанасан цай хоолыг хамгийн амттай гэж ярьдаг, итгэдэг, тийм ч байдаг болохоор тэр биз. Анх би энэ нь зүгээр л багаасаа дассан амт болохоор нь тэгж байждээ гэж бодож байлаа. Гэтэл сүүлд нь усны шинж чанарын тухай, хүний сэтгэл хөдлөл баяр баясгалан уйтгар гунигийг ч мэдэрдэг гэдгийг уншсаныхаа дараа ээжийн чанасан цайнд ээжийн маань үр хүүхдээ гэсэн чин сэтгэл шингэсэн учраас тийм сайхан амттай байдаг байх нь ээ гэж итгэлээ. Учир нь ямар ч эх хүн үр хүүхдэдээ хоол цай хийж суухдаа ...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Орчлонд ганцхан амт

бичсэн: Amaraa , 2009-1-9,09:36

Хаантан жаран насан дээрээ бие чилээрхэж албат иргэд, сайд түшмэдүүд чадлын хэрээр түүнийг ая тухтай байлгахын төлөө дор бүрнээ хичээцгээж улс даяар хөл болж байлаа. Гэвч орчлонгийн жамыг яалтай билээ, хаантаны бие өдрөөс өдөрт улам бүр муудсаар насан хутгийг олж магадгүй болоход өтөл хаантан ээжийнхээ чанаж өгч байсан шиг тийм цайг ганцхан аягыг уувал орчлонгоос сэтгэл амар буцаж чадахаа хаан хөвгүүд болон сайд түшмэдүүддээ хэлжээ. Ингээд хаантанд түүний ээжийн чанаж өгч байсан шиг цай чанаж өгөх үүргийг ордны хөгшин тогоочид даатгав. Ордны тогооч хаантаны ээжийг говь нутгийн хүн байсныг мэдэ...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Миний анхны шинэ жилийн бэлэг

бичсэн: Amaraa , 2008-12-31,01:02

Миний анхны шинэ жилийн бэлэг гөеөдөө зориулсан миний сурлагын, хичээл зүтгэлийн шагнал байсан юм. Юу гэвэл хамгийн анх сургуульд ороод нэг дүгээр ангидаа шинэ жилээр бэлэг авч байлаа. Тэрнээс өмнө бол би чинь хөгшин хүний дэргэд гэрийн хүмүүжил олсон хүн, европ зүгийн шинэ жилийн бэлгийг авах ч  бүү хэл, мэддэг ч үгүй байж л дээ. Харин гөеөгөөсөө бол өдөр бүр чихэрээр, магтаалаар бэлэг авна.

Тэр шинэ жилийн ууттай бэлэгнээс одоо санаанд үлдсэн юм гэвэл Хургачин гэдэг дотоодод үйлдвэрлэсэн нэг хар өнгөтэй жигнэмэг байна. /ямар гурилаар хийхээр тийм хав хар байсан юм бүү мэд/ Яагаад гэвэл бусд...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Аавын минь ээжий, ачтан буурал гөеө минь, ачын хайрыг үзнэ ээ гээд ...

бичсэн: Amaraa , 2008-12-31,11:46

Монгол нэг тийм өвөрмөц заншил байдаг. Эмээ, өвөөгийн хүүхэд гэж. Эмээ өвөө нар ач нарыхнаа аль нэгийг битүүхэн, зарим нь шуудхан өмчилж, өмгөөлж өсгөх нь Монгол гэр бүлд байдаг нэн түгээмэл, өвөрмөц, бас сайхан заншил. Миний бие тийм л хүмүүсийн нэг. Эмээгийн хүүхэд, үгүй ээ ер нь бол гөеөгийн хүүхэд. Манай нутагт харин эмээ гэдгийг гөеө гэж дууддаг юм. Нутгийн аялага гэх юм болов уу. Миний анзаарсанаар бол ямар ч байсан хуучин Дарьгангын хошуу байсан тэр нутгаар лав тэгж дуудаад байх шиг байдаг юм.

Миний гөеө бол миний аавын ээж болох хүн. Намайг ухаан орохын л өнөөгийнх шигээ бөгтөр хөгшин...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих
© Миний блог
idiomatic-dormant